card

                                                           

 

Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, үйлчлүүлэгч иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг нийт 129 байгууллагад 1685 ажилчидтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн газар нь Улсын Их хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон дээд шатны бусад байгууллага, орон нутгийн Засаг захиргааны байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, хянах чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн захиргааны эрүүл мэндийн байгууллага юм.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар нь Монгол улсын болон аймгийн тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний уялдааг сайжруулах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх , эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохистой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн төлөө ариун үйлсэд амжилт хүсье.

Хүсэлт илгээх