Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод тунхагласан “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хадгалж “иргэнээ дээдэлсэн хөгжил”-ийг бий болгох зарчмуудыг баримтлан, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, анхан болон лавлагаа тусламж үйлчилгээний уялдааг сайжруулж, оношлогоо эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангахад оршино.