Урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны 5-р сарын 1-с эхэлнэ.

2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн нийт иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулна. Үүнтэй холбогдуулан аймгийн БОЭТ-д Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулан орчин үеийн үзлэг, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад байна. Үүний нэг нь Ходоодны иж бүрэн дуран, аппарат юм.

УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ УЯН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС:

Урд оройн 7 цагаас хойш хоол идэхгүй байх;

Ходоод дурандуулахын өглөө өлөн байх ба эм, тан хэрэглэдэг бол түр хойшлуулна. Хоол цай, эм тан хэрэглэх нь ходоодны салстад бүрхүүл үүсгэж, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг;

Ам цангаад байвал багахан хэмжээний цэвэр ус ууж болно

Эмч, сувилагчдын зааврын дагуу амьсгалаа зөв хуваарилж, аль болох тайван байх хэрэгтэй;