Олон улсын сувилагч, Эх баригчдын баярыг тохиолдуулан

Олон улсын сувилагч, Эх баригчдын баярыг тохиолдуулан "Сувилагчдын бие даасан байдал Сувилахуйн чанар аюулгүй байдлыг сайжруулъя" уриан дор тэмдэглэх өнгөрүүлэх жишиг удирдамжын дагуу Өвөрхангай Аймгийн Эрүүл Мэндийн Газар болон Чинмэнд нэгдсэн эмнэлэгээс хамтран зохион байгуулсан "Онол практикийн бага хурал" 2022 оны 5-р сарын 03 ны энэ өдөр Чинмэнд нэгдсэн эмнэлэгийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөллөө.

Уг онол практикийн бага хуралд аймаг, сумдын нийт 16 баг оролцон өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж дараах байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлгүүдээр тус тус шагнагдлаа.

1-р байр: Уянга сумын ЭМТ Г.Бал Г.Шүрэнцэцэг

2-р байр: БОЭТ, ЭБЭК

С.Баасандолгор, Д.Оюунтуяа, О.Дэжидмаа, Б.Алтантуяа, О.Чимэдзаяа

3-р байр: Уян Сэтгэл ӨЭМТ

Ц.Цэгмид, Д.Нинждулам

Тусгай байр: Чинмэнд эмнэлэг

Н.Цэрэндулам, А.Батчимэд

Тусгай байр: Хархорин ХНЭ

Ж.Гэрэл, Д.Цэндмаа

Сувилагч, Эх баригч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.