ИТХ-ын хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр;

1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулна.

2. Орон нутгийн урамшууллын журмыг шинэчлэн өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3. Орон нутагтаа нэн шаардлагатай зарим мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болно.

4. Ёс зүй, хүн чанарыг эрхэмлэсэн, хүний эрхийн мэдрэмжтэй хүний нөөцийг төлөвшүүлнэ.

5. Хувь хүний мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх үндсэн 5 зорилтыг дэвшүүллээ.

 Аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар эрүүл мэндийн 139 байгууллагад 1651 хүн ажиллаж байгаагаас их эмч 292, сувилагч 414, мэргэжилтэн 328 байна. Энэ нь нэг их эмчид 399 хүн, нэг сувилагчид 283 хүн ноогдож байна гэсэн үг.

Одоогийн байдлаар: - БОЭТ-д, эмгэг судлаач эмч, ажилтан, дүрс оношилгоо, настан судлал, цус судлал, хавдар судлал, эрэгтэйчүүд, өсвөр үеийн эмч, - Хархорины нэгдсэн эмнэлэгт: Дүрс оношилгоо, сэтгэцийн эмч, - Зооноз өвчин судлалын төвд шимэгч судлагч лаборант, тархвар судлаач, генетикч, зооноз судлалын их эмч, - Анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд эх барих эмэгтэйчүүдийн эмч-6, хүүхдийн эмч-8, дотрын эмч-10, багийн эмч-24, эмийн мэргэжилтэн-9, лаборант-14 тус тус дутагдалтай байна.