Тус сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас БОЭТ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт 9-р сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй гол бэрхшээлүүдийг олж илрүүлэх, шийдвэрлэх тал дээр туслах хяналтын хуудас, зөвлөмжийг хүргэх, асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх мэдлэг, ур чадварыг олгох юм.