Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын “ХАМТДАА СУРЧ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” чанарын өдөрлөг болж өндөрлөлөө.

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн газар, “Уян сэтгэл” ӨЭМТ хамтран “Хамтдаа сурч, хамтдаа хөгжье” чанарын өдөрлөгийг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Эрүүл мэндийн газар, БОЭТ, сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, чанарын албаны гишүүд, ISO 9001;2015 олон улсын стандартын зөвлөх бүхий байгууллагын төлөөлөл зэрэг 70 гаруй зочид оролцлоо.

Өдөрлөгөөр эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэрэгслийн мэдээлэл зөвлөгөөг өгч, сайн туршлагаас суралцах зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулагдлаа.