Өвөрхангай аймгийн Уламжлалт Анагаах ухааны эмч нар “Уламжлалт Анагаах Ухаан-2022” спортын бага наадмаас алтан медальтай, амжилтаар дүүрэн ирлээ.

Уламжлалт Анагаах ухааны эмч нарын дунд болсон спортын бага наадам нь Улаанбаатар хотод 9 сарын 30-ны өдрөөс 10-р сарын 03-ны өдрийг хүртэл зохион байгуулагдлаа.

Спортын бага наадамд 30 гаруй байгууллагын 350 тамирчид оролцсон бөгөөд Өвөрхангай аймгаас ЭМГ, БОЭТ, "Ариунсанаа", "Агь Манба", "Хөх Манал", "Сидар Мед" зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн УАУ-ы эмч мэргэжилтнээс бүрдсэн баг тамирчид оролцон 6 төрөлт тэмцээнээр өрсөлдөж, эмэгтэй волейболын төрлөөр алтан медаль хүртэн, багийн дүнгээрээ 7-р байранд шалгарсан амжилт үзүүлсэн байна.