ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хамтран 10-р сарын 10-ны өдөр сонсголын бэрхшээлтэй иргэдтэй уулзалт, сургалтыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд зохион байгууллаа.

Уулзалтаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг ярилцан, тэдэнд төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүдийн товч танилцуулга, мэдээлэл, зөвлөгөөг өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү уулзалтанд Арвайхээр, Хархорин, Баянгол, Хайрхандулаан сумдын сонсголын бэрхшээлтэй иргэд оролцсон бөгөөд аймгийн Нийгмийн Бодлогын хэлтэс, ЭМГ, Нийгмийн Даатгалын болон Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, БОЭТ, Насан туршийн боловсролын төв, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Хувийн хэвшлийн эмнэлгүүд зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 40 хүн оролцсон юм.

Ярилцлагын дараа уулзалтанд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.