Монгол улсын Эрүүл мэндийн салбарын “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалт боллоо. Өвөрхангай аймаг Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг дэмжих, тэр дундаа сувилагчийг орон нутагтаа бэлтгэдэг болсон нь аймгуудын хэмжээнд туршлага болж, эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлсэн байдлаар тэргүүлж байна. Цаашид аймгийн Засаг дарга, ИТХ, Эрүүл мэндийн салбарын зүгээс хүний нөөцийг хангах, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг онцгой анхаарч ИТХ-ын 2022 оны 09-р сарын 23-ны өдрийн 10/03-р тогтоолоор “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр боллоо.