АРВАЙХЭЭР СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭМИЙН САНГУУДАД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн газраас аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөөх газартай хамтран Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд зэрэг нийт 22 байгууллагад үнэлгээ хийж ажиллалаа.

Үнэлгээний үйл ажиллагаа энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дараах асуудлуудад хяналт тавин ажиллах юм. Үүнд:

- Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт

- Сүүлийн 2 жилийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хэлбэлзэлийг судлах

- ЭМД-аар олгох эмийн жагсаалтад орсон эмийн хангалт

- ЭМД-аар олгох эмийн үнийн дээд хязгаарыг барьж ажиллаж байгаа эсэх

- Үнийн дээд хязгаараас давсан эмүүдэд зөрчлийн арга хэмжээ авах зэрэг асуудлуудад үнэлгээ өгч ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, сүүлийн 2 жилийн хугацаанд борлуулагдсан эмийн үнийн хэлбэлзлийг судлан тогтоож, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлж, гарсан дутагдалыг арилгах арга хэмжээг газар дээр нь авч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг ач холбогдолтой боллоо.