Жил бүрийн 10-р сарын 14-ийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд БОЭТ иргэдэд хараагаа хэрхэн хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, дараалал харгалзахгүйгээр 72 иргэнд нүдний үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө өгч ажиллаа. Тэмдэглэлт өдрийн хүрээнд олон иргэнд хүрч ажилласан БОЭТ- ийн нүдний эмч, сувилагч, бусад ажилтнууддаа талархал илэрхийлье.