Өвөрхангай аймгийн Эм хангамжийн салбарынхны нэгдсэн #RxForum_2022 2022 оны 10-р сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

4 дэх жилдээ зохион байгулагдаж буй тус форум нь орон нутгийн хүн амд мэдлэг, ур чадвар, хандлага шингэсэн чанартай эмзүйн тусламж үйлчилгээг хүргэх, гишүүн байгууллагуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, эмийн мэргэжилтнүүдийнхээ нэгдсэн дуу хоолой байх, цаашдын хөгжил , өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагддаг баярт арга хэмжээ юм.

Энэхүү баярт арга хэмжээгээр орон нутгийн эмзүйн салбарын ололт амжилт, цаашид анхаарах олон асуудлдаа үнэлэлт, дүгнэлт хийж, олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эм зүйч, эмийн мэргэжилтнүүд амжилт бүтээлээ үнэлүүлэн шагнагдсаныг гардуулж, алдаршууллаа.

#RxForum_2022 хэмжээнд 44 байгууллагын 59 төлөөлөл оролцлоо.

Өвөрхангай аймаг дахь ЭМХОЛБОО-ны салбар зөвлөл.