Өвөрхангай аймаг 2022 онд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 47 мянган иргэний хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 30 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 7-р байрт эрэмбэлэгджээ. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулсан дүн мэдээгээр Бат-Өлзий, Хайрхандулаан сумдын эрүүл мэндийн төвүүд манлайлж байна.