Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2022 оны 10-р сарын 14-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жорыг эрүүл мэндийн байгууллагын шатлал харгалзахгүйгээр бичиж эхэллээ. Өөрөөр хэлбэр ЭМД-аар хөнгөлөлт үзүүлдэг эмийн жорыг шатлал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар иргэддээ бичиж өгөх эрх нээгдсэн байна.