БОЭТ-ийн Өсвөр үеийн кабинет нь өсвөр үеийнхэн, залуучуудад чирэгдэлгүй /цаг авах шаардлагагүй/, ээлтэй орчинд нууцыг хадгалсан тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд хүртээмжтэй үзүүлж байна. Кабинетаар хэн үйлчлүүлж болох вэ: Өвөрхангай аймагт байнга буюу түр оршин сууж байгаа өсвөр үеийн залуучууд /10-19 насныхан/ Кабинетийн үйл ажиллагааны чиглэл: - Өсвөр үеийн эмчийн үзлэг - Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх - Итгэлтэй утсаар болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх /Зөвлөгөө өгөх утас: 94118596/ - Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах - Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах - Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах #Байршил: БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлгийн 2 давхар “Өсвөр үеийн кабинет”