ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны 10-р сарын 21-ний өдөр БОЭТ, Хархорин НЭ, сум, өрхийн ЭМТ-ийн эрхлэгч эмч, тархвар судлаач эмч, вакцинатор, лаборант, статистикч зэрэг нийт 31 хүнд цахимаар сургалт зохион байгуулж, чадавхижууллаа.

Сургалтаар:

Томуугийн үндэсний 10-р зөвлөгөөний тойм мэдээ

Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчний чиглэлээр батлагдсан Эрүүл мэндийн сайдын 373 тоот тушаалын танилцуулга,

Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчний тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээ, бэлэн байдлын 2022-2023 оны төлөвлөгөө

Улирлын томуугийн цар тахлын эрсдлийн үнэлгээний дүгнэлт,

Томуугийн дархлаажуулалтын төлөвлөгөөний танилцуулга, хамтран ажиллах чиглэл

зэрэг мэдээлэл өгч, чадавхижууллаа.