“АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР”-ЫН ХҮРЭЭНД “АХМАДЫН СУРГААЛЬ АЛТ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

#2022_10_21_өдөр

Уулзалт, хэлэлцүүлэгт ЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ч.Таалай болон Арвайхээр сумын “Нарны дөш”, “Түшигдөлгөөн” ӨЭМТ-үүдийн харьяа багуудын ахмадуудын төлөөлөл, багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нийт 20 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгээр ЭМГ-аас “Ахмадуудад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон анхаарах асуудлын талаар ахмадуудтай ярилцан, санал бодлыг нь сонсож, тусган ажиллахаар боллоо.