Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг жил бүрийн 10-р сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгуулдаг.

2022 онд арав дахь жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хар тугалганы хордлогод үгүй гэж хэлье” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан " Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээ" сэдэвт цахим хэлэлцүүлэгт Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцлоо.