Эрүүл мэндийн газраас БОЭТ-тэй хамтран 9, 18, 36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг тогтмолжуулах тайлан мэдээг хугацаанд нь илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон хоцрогдолтой оношлогдсон хүүхдүүдийг цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээнд хамруулах зорилгоор “Хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих” сэдэвт сургалтыг 2022 оны 10-р сарын 21-нд зохион байгууллаа. Сургалтыг ЭМГ, БОЭТ-ийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Тогтохдулам, Хүүхдийн ахлах зэргийн эмч Л.Сүнжидмаа, М.Болормаа, Б.Дэлгэрмаа нар, Хүүхдийн эмч Т.Оюунтуя, “Уянсэтгэл ӨЭМТ-ийн их эмч Э.Эрдэнэцэцэг нар удирдан зохион байгуулж БОЭТ-ийн хүүхдийн тасгийн болон сум, өрхийн ЭМТ-ийн хүүхдийн асуудал хариуцсан эмч нарыг чадавхижууллаа. Сургалтанд нийт 17 байгууллагын 20 эмч оролцлоо.