СУМДЫН ЗАСАГ ДАРГА, СУМ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ДАРГА НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн газраас өнөөдөр 19 сумын Засаг дарга, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг цаг үеийн мэдээллээр хангах зорилгоор 10-р сарын 26-ны өдөр цахим хурал хийлээ.

Хуралд ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв, эрүүл мэндийн салбарын ерөнхий санхүүч Б.Валя, Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Я.Жаргал, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа, мэргэжилтэн Ц.Сонинбаяр, Ц.Рэгзэдмаа болон 11 сумын Засаг дарга, сумын -18, өрхийн -4 эрүүл мэндийн төвийн дарга, нийт 56 хүн оролцлоо.

Хурлаар

Аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга нартай байгуулсан гурвалсан гэрээний Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт, биелэлтийн явц,

Ковид-19, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын танилцуулга,

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2022 оны 3-р улирлын онцлох тоон үзүүлэлтүүдийн нөхцөл байдал цаашид анхаарах үзүүлэлтүүд,

Эрт илрүүлэг үзлэгийн явц, анхаарах асуудлууд,

Отор нүүдлээр яваа малчин өрхийн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлууд

зэрэг сэдвүүдээр мэдээлэл зөвлөгөө өгч, харилцан санал солилцлоо.