ӨСВӨР ҮЕИЙН

Эрүүл мэндийн газраас аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Үе тэнгийн сургагч" бэлтгэх сургалтыг 2022 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд аймгийн Политехник коллежийн сургалтын танхим, урлаг зааланд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн эмч клубын сурагчдаас өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, үе тэнгийнхнээр нь дамжуулан өсвөр үеийнхэнд хүргэх мэдээллийн хүртээмж, эерэг нөлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулагдсан юм.

Сургалтанд аймгийн Политехник коллеж, Арвайхээр болон бусад сумдын ерөнхий боловсролын 29 сургууль, нийт 30 байгууллагаас тус бүр 2 сурагч, чиглүүлэгч багш буюу сургуулийн эмч, нийгмийн ажилтнаас бүрдсэн 78 хүнийг хамруулж чадавхжууллаа.

Энэхүү сургалтанд хамрагдсан үе тэнгийн сургагч, эмч, нийгмийн ажилтан нар дараах чадамжийг эзэмшсэн байна. Үүнд:

Үе тэнгийн сургагчийн талаар ерөнхий ойлголт,

Үе тэнгийн боловсролын чиглэлээр онол, арга зүй,

Үе тэнгийн боловсролыг жүжигчилсэн болон багаар хамтран ажиллах аргууд,

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрх,

БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх

Жендэр, залуучуудын оролцоо

Зөвлөгөө өгөх ур чадвар

зэрэг сэдвүүдийн хүрээнд ур чадвар эзэмшлээ.

"Өсвөр үеийн сургагч"-аар бэлтгэгдсэн сурагч нарт чадамжийн гэрчилгээг гардууллаа.