Эрхэм зорилго

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн салбарын эрхэм зорилго

      Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод тунхагласан "Хэнийг ч орхигдуулахгүй байх", аймгийнхаа нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хадгалж "иргэнээ дээдэлсэн хөгжил"-ийг бий болгох зарчмуудыг баримтлан, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, анхан болон лавлагаа тусламж үйлчилгээний уялдааг сайжруулж, оношилгоо эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангахад оршино.

Эрүүл мэндийн газрын эрхэм зорилго

     Эрүүл мэндийн газар чадваржсан, нэн түрүүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний инстутици болон хөгжих хөгжлийн хөтөлбөртэй байж, бусад салбарууд, иргэдийн хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдааг хангахад гол үүрэг гүйцэтгэх ба нэгдмэл удирдлагаар хангаж ажиллана. Үүний тулд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн боловсрол, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, чадваржуулах, гадаад, дотоодод төрөл бүрийн сургалтанд хамруулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд тэдний хувь нэмэр, үүрэг, чадварыг бүрэн ашиглахад анхаарч ажиллана.