Орон нутагт нярайн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх, прениталь эндэгдлийг бууруулах зорилгоор Нярай судлалын тасгийг тохижуулж, мэргэшсэн 3 эмч, 11 сувилагчийн бүрэлдэхүүнтэй, эмгэг нярайн 14 ортой шинээр зохион байгуулан өнөөдөр /2022.10.28-нд/ нээлтээ хийлээ. Нярай судлалын тасгийг тусад нь зохион байгуулснаар нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирч, нярайн амьдрах чадварыг бий болгон, эрүүл бойжих өндөр ач холбогдолтой юм. Тус тасгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв, БОЭТ-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Г.Дашжанцан, Хүний гавьяат эмч Ч.Банзар, Хүний гавьяат эмч Д.Буниамаа болон ЭМГ, БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ЭМГ, МЭИК, Эм холбоо, Сидармед эмнэлэг, Энхийн чимэг эмийн сан, Сансар худалдааны төв, Ази Фарм, Андууд худалдааны төв, Хувиараа бизнес эрхлэгч Батболд, БОЭТ-ийн тасаг албадууд Нярайн судлалын тасагт эмнэлгийн тоног төхөөрөмж болон шаардлагатай компьютер техник хэрэгсэл, ширээ сандал зэргийг хандивлалаа. Энхрий бяцхан үрс нь эрүүл энх, айл бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай.