ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГЛАА

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Эрүүл мэндийн газртай хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) эсрэг нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх”, “Тарилгатай халдварт өвчний тандалт”, “Вакцин менежмент” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, БОЭТ, Хархорин сумын НЭ, багийн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, вакцинатор нарын нийт 56 хүнийг хамруулан, чадавхжуулллаа.  

Сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын эмч нар 2022 оны 10-р сарын 31, 12-р сарын 01-ний өдрүүдэд удирдан зохион явууллаа.