Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын эмч нараас бүрдсэн баг 2022 оны 10-р сарын 30-ны өдөр Өлзийт сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын чиглэлээр дэмжлэгт хяналт хийлээ. Дэмжлэгт хяналтыг ДЭМБ-ын үнэлгээний аргачлалаар хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын танхимын үйл ажиллагаа, дархлаажуулалтын явц, бодлогын бичиг баримтууд, хүний нөөцийн менежмент, зардал, санхүүжилт, вакцины мэдээлэл харилцаа, аюулгүй байдал, зэрэгт хяналт хийж, арга зүйгээр ханган, зөвлөгөө өгч ажиллалаа.