МУ-ын Мэс заслын зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Нацагийн Баярсайхан 2022 оны

Монголын мэс засалч эмч нарын холбооны 14 дүгээр чуулган "ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” нэрийн дор Улаанбаатар хотод 2022 оны 10-р сарын 22-нд зохион байгуулагдаж , нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи тэр дундаа бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс засал, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдсөн.

Энэхүү чуулганы үеэр дурангийн мэс заслыг орон нутагт амжилттай нутагшуулан ажиллаж буй Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн мэс заслын клиникийн эрхлэгч, МУ-ын Мэс заслын зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Нацагийн Баярсайхан Монголын мэс засалч эмч нарын холбооны “2022 оны ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ”-ээр шалгарч өргөмжлөгдөн, шагналаа гардан авлаа.

Дашрамд дуулгахад: Сүүлийн жилүүдэд дурангийн мэс засал манай улсад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээнд хөгжсөн. Монголд хийгдэж байгаа мэс заслын 40 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар хийж байна. Дурангийн мэс заслын хамгийн том давуу тал нь өвчтөнд үүсэх хүндрэл болон техник ажиллагаа багатайгаас гадна эрхтэн системийг бага гэмтээдэг давуу талтай.

Шилдэг мэс засалч эмч Н.Баярсайхан Танд болон хамт олонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.