ИРГЭД ТА БҮХНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТЭЭ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өвөрхангай аймаг 2022 онд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 47 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 40,3 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа бөгөөд 7 өдрийн өмнөх үзүүлэлтээсээ 2,9 хувиар өссөн байна.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулсан дүн мэдээгээр Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төв манлайлж, "Нарны дөш" өрхийн эрүүл мэндийн төв удаалж байна.

Иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхжүүлэн хамруулж байгаа эрүүл мэндийн төвүүдэд болон өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.