ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНЛАЙЛАЛ, НӨӨЦИЙН УДИРДЛАГА, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ЁС ЗҮЙ ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР 18 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газраас эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, мэргэшлийн мэдлэг, ур чадварын түвшинг нэмэгдүүлж, чанар, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулан, мэргэжлийн болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээр нь зөвлөн туслаж, чадавхижуулах үйл ажиллагааг 2022 оны 11-р сарын 03-ны өдрөөс 12-р сарын 03-ныг өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Зөвлөн туслах баг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд үүнд:

Мэдрэл судлалын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АУ- ны магистр З.Цэрэнбат

Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, хүүхэд, халдвартын ахлах зэргийн эмч, АУ- ны магистр Ч. Эрдэнэтуяа

Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АУ- ны магистр Ч.Таалай

ЭМГ-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа, ахлах мэргэжилтэн Ж.Болзол, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров нар ажиллаж байна.

Зөвлөн туслах баг 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн байдлаар Тарагт, Уянга, ЗБУ, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумдад ажиллаад байна.