СУМ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 9 БАЙГУУЛЛАГЫН ЛАБОРАНТ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газраас биохимийн анализатор аппарат ашиглалтын сургалтыг 11-р сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтанд Баян-Өндөр, Бүрд, Баянгол, Гучин-Ус, Өлзийт, Богд, Сант, Хайрхандулаан сумдын болон Энэрэл-Хархорин өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 9 байгууллагын лаборант нар хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг “Нуган трейд” компаний лаборантын эмч, инженер удирдан явуулж байна.

Энэ удаагийн сургалтаар лаборант нар цусны 12 төрлийн шинжилгээ авах, хариуг боловсруулах зэрэгт суралцан, чадавхжиж байгаа юм.