АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ШИНЭ ЗАХИРАЛ ТОМИЛОГДЛОО

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгэээний төвийн захирал Э.Хүдэрчулуун 2016-2022 онуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа Аймгийн ЭМГ-ын удирдлага, БОЭТ-ийн нийт хамт олондоо тайлагнаж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 11 сарын 14-ны өдрийн Б/79 тоот тушаалаар захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.

БОЭТ-ийн шинэ захирлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 14-ны 03 дугаар тогтоолоор Г.Дашжанцан томилогдлоо.