БЗДХ, ХДХВ, ДОХ-ООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргын тамгын газар, БОЭТ-тэй хамтран "БЗДХ, ХДХВ, ДОХ"-оос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний сайн туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд салбар байгууллагууд, иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлгийг "Чин мэнд" эмнэлгийн хурлын танхимд 2022 оны 11-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлэгт: Аймгийн

ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол шинжлэх ухааны газар,

Цагдаагийн газар,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Бүсийн оношилгоо эмчилгээний төв,

Өрхийн эрүүл мэндийн төв,

ЗХ-ний 256 анги,

Уул, уурхай, зам тээврийн хувийн хэвшлийн байгууллагууд,

Улаанзагалмайн хороо

Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг

Эмэгтэйчүүдийн холбоо

Монголын залуучуудын холбоо

"Эх нутаг" ТББ

Хувийн хэвшлийн эмнэлгүүд

зэрэг 20 байгууллагын удирдлага, эмч нар, төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан. 

Хэлэлцүүлгийн үр дүнд салбар байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, гарсан санал, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.