“ЭРДМИЙН ЧУУЛГАН-2022” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ТОДОРЛОО

Өвөрхангай аймгийн эмч, мэргэжилтнүүдийн “Эрдмийн чуулган-2022” онол практикийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Онол практикийн хуралд 14 илтгэл хэлэлцүүлэгдэж, шилдэг илтгэлүүд шалгарлаа.

Нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ чиглэлд:

Шилдэг илтгэлээр “Хордлогын шалтгаант элэгний үрэвслийн үеийн ферментүүдийн идэвхжилийг судалсан нь” судалгаагаар илтгэгч МУ-ын ахлах зэргийн дотрын эмч, Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Ц.Дэлгэрбаяр,

2-р байранд “Өвөрхангай аймагт хийгдэж буй ходоодны хорт хавдрын хими эмчилгээний үр дүн” судалгаагаар илтгэгч БОЭТ-ийн хавдрын эмч Л.Алтантөгс, Б.Батхүү нар,

3-р байранд “Дээд мөчдийн мэс заслын үеийн ерөнхий унтуулга болон мэдрэлийн сүлжээний хоригийг харьцуулан судалсан нь” судалгаагаар илтгэгч БОЭТ-ийн Хагалгааны нэгдсэн тасгийн Мэдээгүйжүүлгийн эмч Д.Очирдорж, Б.Тогтохбаяр Э.Долгорсүрэн, Э.Бат-Ундрал, О.Отгонболд, А.Түмэндэлгэр нар тус тус шалгарлаа.

Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын менежментийн чиглэлд:

Шилдэг илтгэлээр “Өсвөр насны хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээг орчны нөлөөлөлтэй холбон судалсан нь” судалгаагаар илтгэгч Эрүүл мэндийн газрын ХШҮМХ-ийн дарга Я.Жаргал, Статистикч эмч Д.Нацагням нар

2-р байранд “БОЭТ-ийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”судалгаагаар илтгэгч БОЭТ-ийн Хүний нөөц сургалт хөгжлийн албаны менежер Б.Одончимэг, Б.Одонтуяа нар,

3-р байранд “Өвөрхангай аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын (ковид-19) тохиолдлын бичиглэл судалгаа” судалгаагаар илтгэгч Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга М.Золзаяа, мэргэжилтэн Э.Лхагвадулам, Б.Оюунчимэг, М.Ганцэцэг, Б.Сувд нар тус тус шалгарч шагнагдлаа.

Шилдэг ханын илтгэлээр “Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн мэс заслын өрөөний цагийн менежментийг судалсан нь” судалгаагаар БОЭТ-ийн Зөвлөх эмч Б.Жамъянчүлтэм, Мэдээгүйжүүлгийн эмч Д.Очирдорж, О.Отгонболд, Д.Тогтохбаяр, Сувилагч Ч.Бадамсүрэн, Ц.Ариунтуяа, Б.Алтангана, Б.Бямбажаргал, Б.Мөнхнасан, Ж.Энхзаяа нар,

Залуу судлаач эмчээр БОЭТ-ийн Арьсны эмч Б.Ууганчимэг шалгарч, шагналын эзэд боллоо.

Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан П.Баасанхүү захиралтай “Эм Гоо”ХХК-ний хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Мөн зочин шүүгч, илтгэгч АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор С.Пүрэвсүрэн, АШУҮИС-ийн Антомийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор Г.Нандин нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эрдмийн чуулган -2022 хуралд бүтээл ирүүлсэн нийт судлаачиддаа талрхал илэрхийлж, ажил хөдөлмөрт нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсэе.