2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хужирт сумын Эрүүл мэндийн төвд олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа МАГВАНЫ БАТЖАРГАЛ Танд "Монгол Улсын Хүний Гавьяат Эмч" цолоор шагнагдсанд Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтнуудын өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар.