ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Томуугийн харуулдан тандалтын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сургалт "Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо, өвчний үе шатны үнэлгээ, хариу арга хэмжээ", "Вирус судлалын тандалт, тандалтын тоон мэдээний ашиглалт" гэсэн 2 бүлэг сэдийн хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгуудын Эрүүл мэндийн газар, БОЭТ, НЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтэн нийт 40 гаруй хүнийг хамруулан чадавхжууллаа.