ӨВӨРХАНГАЙН ЗАЛУУЧУУД ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БУЙ ““ХДХВ/ДОХ”-ЫН ӨДӨРТ НЭГДЛЭЭ

Жил бүрийн 12 сарын 01-ний өдөр дэлхий нийтээрээ “ХДХВ/ДОХ”-ын асуудалд анхаарал хандуулж, тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Эрүүл мэндийн газраас “ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ, ХҮН БҮР ОРОЛЦЪЁ” уриан дор өсвөр үеийн залуучуудын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ–аас урьдчилан сэргийлэх, мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ хүрээнд:

“Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран аймгийн Политехник коллежийн 157 оюутан залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, сургалт зохион байгуулж мэдлэг хандлагыг нэмэгдүүллээ. Мөн “АХА” тэмцээнээр оюутан залуусын мэдлэгийг сорьж, шагнан урамшууллаа.

"Түшигдөлгөөн" өрхийн эрүүл мэндийн төв Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль, аймгийн "Тэргэнцэртэй иргэдийн холбоо"-той хамтран хамтран дунд болон ахлах ангийн суралцагчдын дунд "Бэлгийн бойжилт", "Шилжилтийн насны онцлог", "ХДХВ/ДОХ/БЗДХ–аас урьдчилан сэргийлэх" зэрэг сэдвүүдээр сургалт өгч, "АХА" тэмцээн зохион байгуулан, шалгарсан 3 суралцагчийг шагнаж урамшууллаа. Мөн дээрх сэдвийн хүрээнд гарын авлага түгээсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд 130 сурагч, 45 багш хамрагдсан.

"Уянсэтгэл" өрхийн эрүүл мэндийн төв Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 9-11 дүгээр ангийн өөрөө удирдах байгууллагын 38 хүүхдэд “ДОХ ба түүний үр дагавар, урьдчилан сэргийлэлт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүд үе тэнгийнхэндээ зориулан “Тэгш байдлыг хангая, Хүн бүр оролцъё” уриалгыг бүх ангиудад орж нийт суралцагсдын анхаарлыг хандуулж ажиллалаа. Мөн сурагчдын дунд танин мэдэхүй, хөгжөөнт "АХА" тэмцээнийг зохион байгууллаа.

Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн эмч, эрүүл мэндийн ажилтан, тус сургуулийн "Өсвөрийн эмч клуб"-ийн өсвөр үеийн сургагч нар хамтран 9-12-р ангийн 90 гаруй суралцагчдын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ–аас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.