ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ-ийн зохион байгууллалт, иргэдийн хамрагдалтаар 21 аймгаас Өвөрхангай аймаг манлайлж байна.

Өвөрхангай аймаг 2022 онд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 47 мянган иргэний хамруулахаар төлөвлөсөн бөгөөд зорилтот насны иргэдийн 70,9 хувийг хамруулж, хамрагдалтын хувиар аймгуудаас тэргүүлж байна.  

Аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт "Нарны дөш" ӨЭМТөв, Баруунбаян сумын ЭМТ, "Уян сэтгэл" ӨЭМТ-үүд иргэдээ сайн хамруулсан байна.
Иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхжүүлэн хамруулж байгаа эрүүл мэндийн төвүүдэд болон өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.