ШИНЭ ОН СОЛИГДОХ БАЯРЫН ӨДРҮҮДЭД ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДОЛООН ХҮҮХДЭЭР БҮЛ НЭМЛЭЭ

Шинэ жилийн баярын өдрүүдэд Өвөрхангай аймагт нийт долоон ээж төрж, долоон хүүхдээр бүл нэмлээ. Тодруулбал 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн БОЭТ-д хоёр хүү, гурван охин мэндэлсэн бол шинэ оны эхний өдөр нэг хүү, нэг охин мэндэллээ. Эх, хүүхдийн бие сайн, ямар нэг хүндрэл гараагүй байна. Баярын энэ өдрүүдэд бусад сумдын эмнэлэгт эх амаржаагүй.