ХАРХОРИН СУМАНД ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь тус сумын 15 мянга орчим иргэн, тойргын сумдын 28 мянга гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, баруун чиглэлийн зам дайран өнгөрдөг, аялал жуулчлал, газар тариалангын бүс нутагт оршдог онцлогтой.

Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Энэ аппараттай болсноор мөчдийн ясны болон зөөлөн эдийн гэмтлийн мэс засал, судасны зарим мэс заслуудыг орон нутагт үзлүүлснээр, иргэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Тус аппаратыг ашиглан Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн нарийн мэргэжил эзэмшсэн эмч Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн нар ажиллах юм байна.