ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ.

Эрүүл мэндийн газар Орон нутгийн өмчийн газартай хамтран "Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг болон 17 сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, нягтлан бодогч нартай 2023 оны 1-р сарын 10-ны өдөр цахим хурал хийлээ.

Хуралд Эрүүл мэндийн газрын дарга, ерөнхий санхүүч, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтэн болон Орон нутгийн өмчийн газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцон, мэдээлэл, арга зүйгээр хангалаа.