АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛАЛАА

Эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийн урсгал, механизмтай танилцах зорилгоор Нажибулла Хабиб (Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн мэргэжилтэн), Сесил Муро (санхүүгийн шинжээч), Ж.Алтантуяа (АХБ-ны эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн), О.Баяр (Зөвлөх) нарын төлөөлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ажиллалаа.

Албаны хүмүүс Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Хужирт сумын болон “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа.