”ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ” ашиглалтад орлоо.

Хайрхандулаан сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр “Арвайн шагшаа” ХХК барьж гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн барилгыг өргөтгөснөөр:

1. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах

2. Орны тоо нэмэгдэн хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай орчин бий болох

3. Эмч, ажилчдын ажиллах нөхцөл сайжирч өрөө тасалгааны стандарт хангагдсан нөхцлийг бүрдүүлж байна.