ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД АНХ УДАА ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ.

Монгол улсын Хүний гавъяат эмч, Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүүний мэс заслын зөвлөх эмч Г.Пүрэвдорж урилгаар ирж, БОЭТ-ийн толгой хүзүүний мэс заслын эмч Д.Батболд, мэдээгүйжүүлгийн эмч Д.Бат-Ундрал, сувилагч Н.Цэцэгээ, С.Энхцоож нар хамтран бамбай булчирхайн хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү хагалгаа нь Өвөрхангай аймагт анх удаа хийгдэж байгаа толгой хүзүүний хавдрын мэс засал эмчилгээ бөгөөд цаашид орон нутагтаа нутагшуулан хийгдэх юм.

Орон нутагтаа хавдрын мэс засал эмчилгээг нэвтрүүлсэнээр иргэдэд ээлтэй, үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Хагалгааны багт цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.