ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ, 2023 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА.

Өвөрхангай аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2022 оны гэрээний гүйцэтгэл, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт, хүрсэн түвшинг хэлэлцэж, 2023 онд хамтран ажиллах гурван талт гүйцэтгэлийн гэрээгээ байгууллаа.

2022 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн онцлог үйл ажиллагаанаас товчлон хүргэе.

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс улсдаа анх удаа олон улсын ISO9001 стандартыг “Уян сэтгэл” ӨЭМТ хангав. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаараа “Тэргүүн” байрт шалгарсан.
  • “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтаар аймагтаа тэргүүлж, эмнэлгийн орчны тохижилтыг сайжруулан, ёс зүйн аяны хүрээнд “Аз жаргалтай ажлын байрыг дээдлэгч хамт олон”-оор шалгарсан.  
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд тус бүр эмчилгээ, оношилгооны нэр төрлөө нэмэгдүүлж, бүгд Мобайл технологийг нэвтрүүлсэн зэрэг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулан ажиллаж байна.