ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХОДООДНЫ ДУРАНГИЙН ОНОШИЛГООГ  хийж эхэллээ.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд ходоодны дурангийн иж бүрэн аппарат нийлүүлэгдсэн.

Ходоодны дурангийн эмч Ц.Үүрийнтуяа, сувилагч Д.Мөнхсайхан нар мэргэжил дээшлүүлэх сургалтыг төгсөж тусламж үйлчилгээг 2023.01.24 -ний өдрөөс эхлэн үзүүлж эхэллээ.

Хөдөөгийн хүн амийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломжоор хангаж буй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ийн гишүүн Г.Ганболд нарт талархал илэрхийлье.