Эрүүл мэндийн газраас аймгийн Онцгой байдлын газар, Арвайхээр сумын багийн Засаг дарга нартай хамтран “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж”, “Галын аюулгүй байдал”, “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох, осол гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад 40 гаруй иргэн хамрагдсан байна. Сургалт 2023 оны 01-р сарын 30-ний өдөр 14;00 цагт Багийн нэгдсэн төвд дахин зохион байгуулагдах тул Иргэд та бүхнийг урьж байна.