ХҮҮХЭД, НЯРАЙН МЭС ЗАСЛЫН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГИЙГ ОНОШЛОХ, АСАРГАА, СУВИЛГААНЫ ТАЛААРХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгийн хүүхэд, нярай болон мэс заслын, дүрс оношилгооны эмч, сувилагч нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг 1 дүгээр сарын 27-28-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг ЭХЭМҮТ- ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Л.Ганбаяраар ахлуулсан эмч, мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж, аймгийн 50 гаруй эмч, сувилагчийг чадавхжуулав.