ГАЛ УНТРААХ, ОСЛЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТАКТИКИЙН СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюул тохиолдсон үед тухайн обьектын сайн дурын бүлгэм, гал унтраах аврах анги, аврах бүлэг, нийтийн хэв журам сахиулах тасаг, эрүүл мэндийн албаны хамтын үйл ажиллагааг хангах зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс Хангамж худалдааны төвтэй хамтран гал унтраах тактикийн сургуулилтыг зохион байгууллаа.

Аймгийн Онцгой байдлын газраас аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах, автомашины хийц бүтээцэт хавчуулагдсан иргэнийг аврах, автомашин болон битүү орчинд гарсан гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгөх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, ажилтнуудаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлагад сургах,

БОЭТ-өөс мэргэжлийн ангийн яаралтай тусламжийн бүлэг томилогдон нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зэргээр  сургуулийг хийлгэлээ.

Тус дадлага сургуульд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, аймгийн Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 гаруй алба хаагч, 10 орчим автомашинтай хамтран оролцлоо.