ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

Аймгийн эрүүл мэндийн салбарын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын хэлтэс, албаны дарга, холбогдох мэргэжилтэн, БОЭТ, сум, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл бүхий 18 хүн томилогдож, 2-р сарын 13-14-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг 2022-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулсанаар аймгийн эрүүл мэндийн салбарын алсын хараа, зорилго, зорилтыг тодорхойлж, оновчтой, үр дүнтэй үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.