УНТЭ-ээс 2023 оны 4 сарын 27-29-ны өдрүүдэд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 7 ХОНОГ” арга хэмжээний хүрээнд лабораторийн онош зүйн ухааны салбаруудын өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, гарц, шийдэл, ирээдүйн чиг хандлагыг онцлон, Эрдэм шинжилгээний хурал, Гүйлт алхалтын арга хэмжээг зохион байгуулсан байна. Эрдэм шинжилгээний хуралд нийт 11 байгууллагаас 67 хураангуй ирснээс Лаборант, техникч нарын эрдэм шинжилгээний хуралдаанд : · Тусгай байранд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лаборант Т.Тунгалагчимэг нарын “ Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Нэгдсэн лабораторийн сүүлийн 3 жилийн /2020-2022 он/ статистик үзүүлэлтэд хийсэн судалгаа” бүтээл шалгарлаа. Мөн 3000 метрийн гүйлтийн тэмцээнд 200 гаруй оролцогчдоос Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лаборант В.Оюунжаргал 6-р байранд орсон байна. Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.